WETTRUSTҮтрээний pH тэнцвэржүүлэх, тайвшруулах лаванда цэцгийн үнэртэй гел - Innergarm Aroma Lavender Inner Balancing Gel 6pcs
Бүтээгдэхүүний тайлбар
Aroma Lavender Inner Balancing Gel нь эмзэг хэсгийн pH орчныг яаралтай тэнцвэржүүлж, эвгүй үнэр, загатнаа, цочролыг багасгах зориулалттай нэг удаагийн ариун аппликатор гел юм.
Сүүн хүчил, чийгшүүлэгч комплекс болон лавандагийн тайвшруулах ханд хослон дотоод орчныг амрааж, тав тухтай, цэвэрхэн мэдрэмжтэй болгодог.
Хэрэглэсний дараа гель дотогшоо бүрэн шингэж, урт хугацааны balancing care үзүүлнэ.
💗 Хэн, хэзээ хэрэглэвэл тохиромжтой вэ?
• Сарын тэмдгийн өмнө болон дараа
• Спорт, хэт их хөлрөлттэй өдрүүдэд
• Эвгүй үнэр, ялгарал, хөнгөн цочрол мэдрэгдсэн үед
• Стресс, нойргүйдэл, дааврын хэлбэлзлээс pH алдагдсан үед
• Антибиотик уусны дараах микробиомын тэнцвэр алдагдсан үед
• pH restore хийх шаардлагатай үед
🌿 Гол найрлага
• Lactic Acid (Сүүн хүчил) - Үтрээний ашигтай бактерийн орчныг дэмжиж, pH–ийг хэвийн байлгана.
• Hyaluronic Acid - Чийгийг гүнээс түгжиж, хуурайшилт, таталдаа мэдрэмжийг бууруулна.
• Lavender Extract - Тайвшруулах, агшаах, улайлт бууруулах үйлчилгээтэй; эмзэг арьсанд ээлтэй.
• Panthenol (Vitamin B5) - Нөхөн сэргээж, хорсголт, цочролыг багасгана.
• Aloe Vera - Зөөлрүүлж, хамгаалалтын давхаргад тусалж, тав тух өгнө.
💧 Хэрэглэх заавар
- Гараа сайтар угаасны дараа нэг удаагийн гелийг гаргаж авна.
- Аппликаторыг зөөлөн үтрээнд оруулна.
- Гелийг бүхэлд нь шахаж гаргана.
- Аппликаторыг болгоомжтой сугалж авна.
- Угаах шаардлагагүй — гел нь дотогшоо бүрэн шингэж, үйлчилнэ.
- Шаардлагатай үед эсвэл 2–3 хоногийн зайтай хэрэглэнэ.